Товч танилцуулга

M-Си-Эс Кока Кола  ХХК нь 2001 оны 9-р сарын 17-д  Кока Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсноор Монгол улс дахь анхны үндэстэн дамнасан компанийн түнш болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлсэн.2002 оны 6-р сарын 24-нд анхны үйлдвэрээ ашиглалтанд оруулсан.

2009 оны 6-р сарын 24-нд савлагааны 3 шугамтай байгуулагдсан.

  • Шугам I Цагт 12000 литр, минутанд 400 сав хуванцар савтай ундаа, ус үйлдвэрлэх
  • Шугам II  Цагт 4500 литр, минутанд 300 шил ундаа үйлдвэрлэх шилэн савлагааны шугамыг шилжүүлэн суурилуулсан
  • Шугам III  Цагт 9000 литр, минутанд 300 сав халуун савлагаат жүүс, цай үйлдвэрлэх шугам

Дээрх 3 шугам өдөртөө 500,000 л ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монголын зах зээл дээр нийт 13 брэндийн 73 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааж байна.Үүнд: Coca-Cola, Coke Light, Coke Zero, Fanta ,  Sprite, Schweppes, Burn, Bonaqua, Bonaqua 3+, Minute Maid, Моя семья, Nestea.